2010-08-31
Хаздаг үг

Эрнст А.Эккер (Австри)

 

Үеийн найз чам руугаа

Үгээ тууж орхилоо

Зуунги үг минь чамайг

Зуудаг нохой шиг хазлаа

Хаздаг хартай үгний

Хариу нь дороо ирлээ

Өөрийн минь сэтгэлийг

Өвдтөл чанга хазлаа

Үнэнч ариун сэтгэлийг

Үг л өөрсдөө хэмлэнэ

Хаздаг үг хаанаас гарна вэ?

Хайр дурлалаас биш байгаа даа.

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:21 | Орчуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax