2010-08-24
Салхи хөлөглөсөн хүү

Вольфе Фаирбридге (Австрали)

 

Нгарлоо гэдэг жаал хүү

Салхи барьж авахыг хүснэ

Ээж нь гаднаас дуудаж

Энд салхи байна! гэнэ

Салхийг барьж болдоггүй юм гэж

Сахалтай өвгөд түүнд хэлнэ

Том болсон хойноо л салхийг

Тогтоож барь даа! гэж ээж нь хэлэв

Хүү нь нэг мэдэхэд

Хөвчийн анчин болов

Саглагар модны оройд

Салхи наадахыг харав

“Нөгөө салхи чинь тэр байна!” гэж

Нөхөд нь түүнд хашхирав

Утаа салхинд туугдах шиг л

Ухасхийн бослоо, манай Нгарлоо

Ургаа зүлгэн дээгүүр гүйсээр

Уулын оройд дүүлэн гарлаа

Мөчрөөс мөчир дамжсаар

Модны оройд хүрлээ

Хамгийн өндөр модноос

Хавийн орчноо харлаа

Эргэн тойрон ногоон давалгаа

Эцэс төгсгөлгүй долгилон байлаа

Өнө эртнээс тэрхүү давалгаанд

Өчнөөн нь унаж төчнөөн нь ургаа даа!

Ассан мод нь салхинд найгана

Анчин эр ч хамт л найгана

Савлан савлан найгасаар байгаад

Салхитайгаа хамт буугаад ирлээ

Анчны үс хиур шиг хийснэ

Аясын салхи тэнд цамнана

“Багаас мөрөөдсөн салхиа

Бариад ирлээ” гэж нөхдөдөө хэлэв

“Оргилын салхиар хөлөглөсөн хойноо л

Орчлонг ухаарлаа” гэж нэмэн өгүүлэв.

 

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:08 | Орчуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


deegii
bvgdeeree sain ba uu? Nadad hvvhdiin zohiol hereg bolood bgaa ym aa. Mon hvvhdiin zohiol bichdeg hvn bval uulzaad zohiol avah gesen ym . Ter zohioliin daguu zuragiig ni zuraad nom gargana. Ter nomoo diplomiinhoo ajild zoriulj hiih gesen ym tegeed hevleliin compantai tohirood helvuuleed hudaldaand gargaj bolno.
Бичсэн: Зочин цаг: 01:39, 2013-01-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax