2010-03-30
Сайн байна уу?

Газар газрын найзууд аа

Сайн байна уу?

Гараа атган танилцъя аа

Сайн байна уу?

          Цэлмэг тэнгэр шувуунд хэрэгтэй

          Цэнгэг усан загасанд хэрэгтэй

          Нарны туяа цэцгэнд хэрэгтэй

          Найз нөхөд надад хэрэгтэй

Орон орны найзууд аа

Сайн байна уу?

Олуул сайхан танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

Алс алсын найзууд аа

Сайн байна уу?

Ая дуугаар танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

Улс улсын найзууд аа

Сайн байна уу?

Уран бүжгээр танилцъя аа

Сайн байна уу?

          Дахилт

 

аяыг Т.Чимэддорж

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 15:47 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Ялангуяа энэ Сайн байна уу? дуун дээр бага байхдаа Сүхбаатарын талбай дээр бүжгийн хамтлагтайгаа бүжиглэж байсан үе минь санаанд орж энэ дууны үгийг хайхад ашгүй гарч ирлээ.Маш их баярлалаа.Хуучны минь дурсамжийг сэргээсэнд...
Бичсэн: Зочин цаг: 22:14, 2019-07-25 | Холбоос | |


Тийм шүү.Би өнөөдөр орой 2 охиндоо аавтай нь хамт дээр үеийн хүүхдийн дуунуудыг дуулж өглөө.Бага насны минь сэтгэлд хоногшсон дуунууд уянгатай найруулга үгийн сонголт сайтай утга төгөлдөр учраас өөрийнхөө мэддэг бүх л дууг зааж өгөхөөр шийдээд нэтээс үгийг нь хайж сууна.
Бичсэн: Зочин цаг: 22:11, 2019-07-25 | Холбоос | |


Амжилт хүсье...
Хуучны сайхан зохиолын дуунуудын үгийг алдарт үг зохиогч Дагвадорж гэж хүн бичсэн байдаг шиг хүүхдийн дууны үгэнд бол та бас л том төлөөлөгч байна шүү дээ...Амжилт хүсье... тэврэлт алга ташилт
Бичсэн: Зоригт ван цаг: 13:07, 2010-03-31 | Холбоос | |


Сайхан дуу...
Энэ дууг би багадаа их сонсож өссөндөө. Монголын радиогоор их явдаг байсан юм.Эгч минь 52р сургуульд сурдаг байсан юм. Дуу хөгжмийн багш нь нэртэй хөгжмийн зохиолч Галмандах багш байсан болоод ч тэрүү ер нь тэр үеийн хүүхдийн дуунуудыг эгчээрээ л дамжуулж ах бид 2 сайн мэддэг болсон юм...Дээр нь цэцэрлэгт минь заана. Дээр үеийн хүүхдийн дуунуудын үг ая нь их гоё зөөлөн тэгээд яг л нэг хүүхдэд бас хэрэг болохоор сургамжтай ч гэх юмуу ер нь их өгөөжтэй дуунууд байлаа. Одооны цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ дуунуудыг яагад заадаггүй юм бол бүү мэд уг нь зааж байвал сайхан л байна...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:31, 2010-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax