2010-03-29
Таван зүс

-Хурга хурга чи яагаад

Хундан цагаан болсон юм бэ?

-Цасны сүүлчээр төрсөн юм чинь

Цагаан болох нь аргагүй биз ээ

 

-Ишиг ишиг чи яагаад

Хадган цэнхэр болсон юм бэ?

-Цэлмэг өглөө төрсөн юм чинь

Цэнхэр болох нь аргагүй биз ээ

 

-Тугал тугал чи яагаад

Зосон улаан болсон юм бэ?

-Ургах нарнаар төрсөн юм чинь

Улаан болох нь аргагүй биз ээ

 

-Унага унага чи яагаад

Хилэн хар болсон юм бэ?

-Харанхуй шөнө төрсөн юм чинь

Хар болох нь аргагүй биз ээ

 

-Ботго ботго чи яагаад

Алтан шаргал болсон юм бэ?

-Шаргын говьд төрсөн юм чинь

Шар болох нь аргагүй биз ээ

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:34 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


дууны аяыг яаж олох вэ
Бичсэн: Зочин цаг: 18:25, 2019-04-01 | Холбоос | |


энэ дууны аяыг яаж олох вэ
Бичсэн: Зочин цаг: 12:11, 2017-02-09 | Холбоос | |


goy shuleg shuu suuld duudee zaaj ugch bsiin bna

zorgit van -hehe hugjiltein
Бичсэн: Victoria цаг: 22:00, 2010-03-31 | Холбоос | |


Баярлалаа...
Энийг нээрээ мартчихсан байна шүү... Манай ах жижхээн хүүхэд байхдаа за ямар ч л байсан хэлд орсон байсан байж таараа...Манай аав их буржгар үстэй хүн л дээ тэгээд аавыг харчаад энийг бас сурцан Намхайнямбуу Намхайнямбуу чи яагад буржгар үстэй болсон юм бэ гээл дуулдаг байсан гэсэн хэхэ хүүхэд насаа гэж... ярзайтал инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 22:48, 2010-03-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax