2011-02-22
Гар том

Гар

Гар

Гэрээс том

Гэр

Гэр

Гараас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Гэрээ хараад үз л дээ!

 

Гар

Гар

Мориноос том

Морь

Морь

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Морио хараад  үз л дээ!

 

Гар

Гар

Нарнаас том

Нар

Нар

Гарнаас бага

-         Яагаад?

-         Яахав,

Гараа нүдэндээ ойртуулж

Нараа хараад үз л дээ!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 12:42 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax