Эгчийн ажил
Эхлэх цаг
Эртээ эрт
Үүр цүүр!
Эгчийн ажил
Дуусах цаг
Ихээ орой
Шөнө дөл!
Өдрийн ажлаас нь
Өгүүлбэл
Өрж жагсааж
Тоочвол
Босдог
Саадаг
Түлдэг
Чанадаг
Шүүдэг
Шахдаг
Бүрдэг
Гөвдөг
Арчдаг
Оёдог
Нэхдэг
Томдог
Ээрдэг
Үүрдэг
Түүдэг
Зуурдаг
Элддэг
Хэрчдэг
Хайрдаг
Дайлдаг
Уншдаг
Бичдэг
Уядаг
Хашдаг
Унтдаг
Энэ олон
Үйл ажлын
Эзэн бие нь
Миний эгч!
Нэн олон
Үйл үгийн
Нэр үг нь
Ганцхан эгч!