2010-04-02
Айраг

Эсс – сс – сэн айраг

Исс – сс – гэрэн шуугина

Шш – шш – инэхэн айраг

Шш – шш – шивнэн шуугина

Хөхүүр дотроо

Хөөсс – сс – рөн шуугина

Уусс – с – ан дороо

Уруул чимчигнэнэ

Айрагнаас

Ар хөндийн

Агь таана

Амтагдана

Аргагүй ч биз дээ, та минь

Адуу тэндээс ирсэн юм чинь!

Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:22 | Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax