2010-03-31
Шинэ өглөө

Үүрийн шувуудын жиргээ шинэхэн

Үүлээр арчсан тэнгэр шинэхэн

Үлээх салхины амьсгаа шинэхэн

Өглөө болгон дандаа шинэ

          Шинийг хайх

          Эрлийн өглөө

          Шинийг хийх

          Урмын өглөө

          Шинийг нээх

          Хүслийн өглөө

          Шинийг авчрах

          Энхийн өглөө

Нарны алтан цацраг шинэхэн

Навчинд унасан шүүдэр шинэхэн

Найз нөхдийн бодол шинэхэн

Намуун өглөө дандаа шинэ

          Дахилт

Унших номын хуудас шинэхэн

Уянгат дууны аялгуу шинэхэн

Багачууд бидний яриа шинэхэн

Баярт өглөө дандаа шинэ

          Дахилт

аяыг Г.Пүрэвдорж



Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 20:35 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ухаан санаа
намайг ухаантай болгосон унших ном шинэ хүний ухаан сайхан оюу ухаан сайхан ээж аав минь ухаантай болгосон нанана багш минь ухаан зааж өгж ангийхан Аа үсэг бичиж сурлаа дүү багш дээр очиж ухаантай нананана том төгсөв
Бичсэн: misheelmongolain 110 (зочин) цаг: 14:15, 2023-11-07 | Холбоос | |


ene duug Tanaid honoy gardag bolsnoos hoish ih sonsdog bolson shuu hehe баярлах
Бичсэн: Victoria цаг: 00:18, 2010-04-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax