2010-03-26
Өрөөнд тагтаа орж ирлээ

Өрөөний салхивч нээлттэй байлаа

Өглөөний агаар сэнгэнэн орлоо

Шинэхэн дууны санаа төрлөө

Ширээн дээрээ цаас дэлгэлээ

 

Энх тайван гэж гарчиг тавилаа

Эхний мөрийг нь үүсгэн бичлээ

Сүр сар хийх чимээ гарлаа

Сандран харвал тагтаа байлаа

 

Үзэгнээс өөр зэвсэггүй айлыг

Үнэндээ тэр мэдсэн бололтой

Үнэнээс өөр санаагүй надаас

Үргэж айлгүй ирсэн бололтой

 

Аялгуут дууны өргөөг минь

Амгалан энхийн өргөө болголоо

Энэхэн дэлхийг минь тагтаа минь

Энх тайвны өргөө болгоорой!

 

аяыг Л.Галмандах


Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 18:21 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


уучларай, энэ дууны зохиогч нь хэн бэ?
Бичсэн: Зочин цаг: 15:44, 2017-11-22 | Холбоос | |


not talking
Бичсэн: Зочин цаг: 10:35, 2011-11-01 | Холбоос | |


Энэ бол бүүр гоё дуу...
Аз болж хуучны нилээд их хүүхдийн дуунууд надад байна. Сая харин олоод сонсоод л дагаж дуулаад л сууж байна...2 охин л дуулаад байх шиг байна. Их хөөрхөн элдэв маяггүй, бас тэрүүхэндээ их хэвлүүхэн, цээлхэн хоолойгоор үнэхээр хөөрхөн дуулж байна гээч...Одооны багачуудыг сонсоод байхаар хамраараа гуншаад, бас дээр нь зурагтаар элдэв балай маягтай дуучдыг үзсээр байгаад хүүхэд зангаа хаяад бүр их маяг суучихсан байгаа юм. Намайг л лав бага байхад багш маань байгаагаараа л дуул гэдэг байсан битгий худлаа маяг нэмээд бай гээд л би ч харин элдэв маяггүй дуулдаг байсан юм шиг байгаа юм..За за энэ ч яахав дараа дараагийн зочид энэ дуунуудыг болж өгвөл сонсоорой...Эргээд бага насаа дурсацгаая...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:46, 2010-03-31 | Холбоос | |


Энэ бол бүүр гоё дуу...
Та ч ёстой тухайн үеийн ихэнх гоё гоё дууны үгийг зохиосон юм байна шүү дээ...Энэ дуунууд тэгээд мартагдаад байх шиг санагдах юм. Одооны цацэрлэгийн бас сургуулийн дуу хөгжмийн хичээлийн програмд нь эдгээр сайхан дуунуудыг оруулж өгөх хэрэгтэйл юм байгаамдаа уг нь...Та энэ талаар бас анхаарал хандуулна гэж би бодож байна. Дүү нар минь үр хүүхэд минь эдгээр дуунуудыг бас дуулж ухаажиж ертөнцтэй танилцаасай гэж хүсч байнадаа би...
Бичсэн: Зоригт ван цаг: 12:36, 2010-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax