2010-03-26
Тавтай нойрсоорой!

Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч

Хүслийн цэнхэр шөнө айсуй

Бодлын хүлгээр одонд аялах

Болор мөнгөн шөнө айсуй

          Тавтай нойрсоорой

                   анд нөхөд өө!

          Тавтай нойрсоорой

                   ах дүүс ээ!

          Тавтай нойрсоорой,

                   алтан дэлхий!

          Тавтай нойрсоорой,

                   Алсын од оо!

Найртай цэлмэг өдөр өнгөрч

Найргийн цэнхэр шөнө айсуй

Зүүдний хүлгээр одонд зорчих

Зөн билгийн шөнө айсуй

          Дахилт

Үйлс бүтээлийн өдөр өнгөрч

Үлгэрийн цэнхэр шөнө айсуй

Эрдмийн хүлгээр одонд айлчлах

Энх мөнхийн шөнө айсуй

          Дахилт

аяыг Г.Пүрэвдорж



Бичсэн: Жамбын Дашдондог | цаг: 11:20 | Миний дуунууд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


энэ майр гоо тэ... ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: luna цаг: 00:10, 2010-08-04 | Холбоос | |


Сайхан сайхан...
Энэ чинь одоо нөгөө танайд хоноё нэвтрүүлгийн нэг дуу нь шүү дээ хэхэ...Ёстой нэг юм юм санагдаж бодогдоод 19р хороололд, 52р сургуулийн хашаанд тоглож өссөн балчир үе маань санаанд орчлоо сайхан байнаа... тэврэлт
Бичсэн: Зоригт ван цаг: 12:52, 2010-03-31 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax